Баяндэлгэрийн Жамсран

Баяндэлгэрийн Жамсран

/Кино найруулагч, жүжигчин/

/1933-1991 он /

Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Алтай гэдэг газар 1933 онд төржээ. Б.Жамсран эхээс гурвуул бөгөөд тэднийх том хүүгээ том Жамсран, бага хүүгээ бага Жамсран гэдэг байсан бөгөөд ганц охиндоо Адъяа гэж нэр хайрлажээ.Эдний ээж Цэцэгмаагийн төрсөн дүү бас хоёр хүү төрүүлсэн бөгөөд мөн л томыг нь их Халзан, багыг нь бага Халзан гэж нэрлэсэн нь тохиолдлын биш эгч дүүсийн гэр бүлээрээ сонгосон бэлэгшээл байсан байж магадгүй. Бага хэмээн нэрлэдэг Б.Жамсран Улаанбаатар хотод багшийн сургуульд сурч байгаад сургуулиа орхин урлагийн хүн болохоор сэтгэл шулууджээ. Б.Жамсран 1953 онд Урлагийн ажилтны мэргэжлийг шалгах комиссоос Улсын 4-р зэргийн жүжигчний үнэмлэх1 авч санаж, зорьж явсан хэргийн эхлэл баталгаажжээ. Б.Жамсранг анх Дорнод аймгийн театрын найруулагч байгаад ирсэн гайхамшигт жүжигчин Д.Чимэд-Осорын шавь болгосон бөгөөд 1956-1957 онд “Мосфильм” үйлдвэрт найруулагч В.Петровын шавь болж “Поединик” /Өрсөлдөөн/ кинонд нь ажиллаж кино найруулах мэдлэг, дадлагыг олоод ирэхэд нь Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар томилжээ. Ирсэн даруйдаа “Гурван найз”, ”Ардын элч” кинонд туслах болон олны хэсэгт оролцон тоглож байсны дээр Ж.Бунтартай хамтран М.Гаадамбын “Элбэг дээл” өгүүллэгээр сэдэвлэн уран сайхны киноны зохиол бичсэн нь Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны 1959 оны 39 тоот тушаалаар зөвшөөрөгдөж анхны киногоо туслах найруулагч байхдаа хийх болжээ. Р.Доржпаламын “ Сэтгэлийн дуудлагаар”,   “Нөмрөг хадны цуурай”, Б.Сумхүүгийн “Хил дээр”, “Төөрсөөр төрөлдөө” кинонд 2 дугаар найруулагчаар ажилласны дараа уран сайхны киноны ерөнхий найруулагчаар томилогдсон юм. Б.Жамсран бол туршлагатай найруулагчаас гадна сайн жүжигчин байлаа.Үүнд:

–  Найруулсан кино

  1. Элбэг дээл                                              1960 он
  2. Үүрээр                                                     1961 он
  3. Хөхөө гэрлэх дөхлөө                            1962 он
  4. Аман хуур                                               1963 он
  5. Нийслэл хүү                                           1968 он
  6. Тулалдааны өмнө                                 1972 он
  7. Тууврын замд                                        1979 он
  8. Ингэх гээд байсан юм                         1983 он

– Тоглосон кино

  1. Нандин Эрдэнэ                                     Чулуун

2.  Хуучин сүм                                            Содном

  1. Хүний мөр                                               Сүрьеэ
  2. Эргүүлэг

Б.Жамсрангийн  оролцож    тоглосон кино үүнээс хэд дахин олны дээр гадаадын 30 орчим киноны орчуулгын найруулагчаар ажиллаж олон арван дүрийн дууг оруулсан юм.  

Close
Close