Доржийн Гончиг

                           Доржийн Гончиг 

/Монгол кино үйлдвэрийн анхны дарга /

    Д.Гончиг Кино зургийн Хорооны хамгийн анхны дарга, Монголкино үйлдвэрийг үүсгэн байгуулагчийн нэг  билээ. Гончиг ид оргилуун, бүтээж хийж явах үедээ 1938 оны 9 сарын 30-нд Японы тагнуул, хорлон сүйтгэгч, эсэргүү “Элээгийн бүлэг”-ийн идэвхтэй гишүүн хэмээгдэн баривчлагдаж 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. Д.Гончиг шоронд байхдаа анхны мах комбинатын барилгыг бариулж байсан Зөвлөлт улсаас ирсэн мэргэжилтнүүдэд хэлмэрчилж байхдаа барилгын мэргэжлийг эзэмшиж, Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор суллагдаж гарснаас хойшоо ч уул мэргэжлээрээ жирийн ажилчнаас инженерийн мэдлэг олтлоо идэвх зүтгэл гарган ажиллаж Эмийн завод, 40000-ын орон сууц, бетон завод гээд олон барилгуудыг чанартай барьж бүтээсний төлөө “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор шагнуулан алдар хүндэтгэлийг хүлээж явсан мятрашгүй бүтээлч, мохошгүй хөдөлмөрч нэгэн байлаа.   Д.Гончигийг 1958 оны 10-р сарын 28-ны өдөр БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн дэргýдэх Цагаатгах ажил эрхэлсэн комиссын 45 –р тогтоолоор цагаатгажээ. ”Ленфильм” үйлдвэр “Монголын хүү” хэмээх киногоо хийхээр 1935 онд Монголд ирэхдээ Д.Гончигийн тусламж дэмжлэгт бүрэнтээ итгэж найдсан нь талаар болоогүй. Оросын уран бүтээлчидтэй гар, сэтгэл нийлж ажилласны буянд “Монголын хүү” кино, шинэхэн байгуулагдаж байгаа кино үйлдвэрт бөөн олз, яндашгүй туршлага болон үлдсэн юм. Энэ кино 1936 оны зун, наадмын үеэр манай орны дэлгэцэнд анх гарсан юм. Ийнхүү Д.Гончиг даргатай Монголкиноныхны сэтгэл, хүчин шингэсэн “Монголын хүү” киног “Ленфильм” үйлдвэрийнхэн өөрийн хүч хөрөнгөөр хийж манайд бэлэглэснийг жирийн олон үзэгчид үзээд хэрхэн баясаж хөөрснийг болон алс тэртээ Америкийн үзэгчид монгол жүжигчдийн тоглолтыг яаж бишрэн байсныг баримт түшин бичлээ. Гэсэнч Д.Гончиг даргыг баригдсаны дараахан “Монголын хүү” кино мөн л дэлгэцэнд гарах эрхгүй болж хаалттай хаалганы цаана хоригдсон юм. Хэрэв Монголын кино үйлдвэрийг нэг айл гэвэл аав нь яах аргагүй Д.Гончиг мөн

 

Close
Close