Балдангын Дэмбэрэл

     Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн

Балдангын Дэмбэрэл  

/Зураглаач /

/1918-1979/

          Монголын кино урлагийн тулгын чулууг тавигчийн нэг, нэрт кино зураглаач Б.Дэмбэрэл 1918 онд Нийслэл хүрээнд /Одоогийн Улаанбаатар хот/ төрсөн бөгөөд 9 настайдаа сургуульд орж 1934 онд дунд сургуулиа төгсгөхдөө гуталчны мэргэжлийн дөртэй болсон байлаа.Тэгээд анхны кино механикч нарын нэг Даваагийн Өлзийгийн дагалдангаар ажиллаж байтал Зөвлөлтөөс “Монголын хүү” киноны зургийг авах экспедицийнхэн ирснээс тэдний ажилд туслалцуулахаар Д.Гончиг дарга Б.Дэмбэрэлийг өгч юу хий гэснийг нь хийлгүүлсээр 1935 оны сүүлчээр тэднийг буцахад шинэ дутам байгуулагдаж байгаа Монголкино үйлдвэрийн үндсэн ажилтан болгохоор Зөвлөлтөөс ирсэн мэргэжилтэн С.Гусевийг дагалдуулахад В.Бадам кино гарган үзүүлж, бас зураг авахыг заалцдаг байжээ. Монголкино үйлдвэрт мэргэжилтэн бэлтгэх төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс Зөвлөлтөөс уригдан ирэхэд зураглаач А.Лебедевийн сургалтанд С.Дэмбэрэл, Д.Ганжуур, Д.Жигжид, Чулуунхүү нарын хамт суралцаж Уран Сайхны Хүрээлэнгээс томилогдсон комиссын шалгалтын дүн ба тус хүрээлэнгийн тушаалыг баримтлан Улсын Кино зургийн Хорооны 28/1938/ оны 5 сарын 30-ны 24 тоот тушаалаар кино зураглаачийн мэргэжилийн үнэмлэхийг гардан авч уран бүтээлийн өлзийтэй гараагаа анх эхэлжээ. 1936 оноос эхлэн багш нарынхаа хамт ”Майн 47 жилийн ойн баяр”, ”Октябрын 19 жилийн ой” баримтат киноны зурганд явалцаж, кино зураг авах гэж хорхойсох үед нь түүний зовлонг ойлгосон багш нь өөрөө бүх зүйлийг тааруулж бэлтгэсэн ганц нэг зураг авахуулахад их л баярладаг байж билээ гэж хуучилдаг байлаа. 1938 онд “Норжмаагийн зам” уран сайхны дуугүй киног хийснээс хойш үндсэндээ биеэ даан ажилласан бөгөөд зөвхөн энэ киноноос гэхэд л гэрэл өгөлтийн уран сайхны ач холбогдлыг ойлгож, цаашдын хийх бүтээлдээ хэрхэн хандаж ажиллах эрэл, хайгуулыг ямагт боддог болсон. 1939 онд Халх голын тулалдааны талбарт өөрийн анхны багш С.Гусевийн хамт дайны галын шугаманд явахдаа зориуд унаа машинаасаа өөрөө бууж танкны хойноос явган цэрэгтэй хамт давшиж явахдаа, дайсан хориглосон нуувчиндаа буцалж байсан хоол, аягалсан архи, зэр зэвсгээ орхиод санд мэнд яаран зугтсан, бас алагдсан, шархадсан, баригдсан цэргүүдийн зургийг 2 өдрийн турш явган явж авсан минь их чухал түүхийн баримт болсон юм гэж дурсан бичсэн байдаг.  Энэ бол Халх голын байлдааны өргөн фронтын зөвхөн нэгээхэн хэсэгт болсноо л ярьсан хэрэг.Түүнээс биш дайны турш тулгарсан аль олон эгзэгтэй мөчүүдийн зургийг авах гэж цаг хугацаа, өдөр шөнө, нойр, хоол ундыг үл анзааран явсныг хэлж барах билээ. Б.Дэмбэрэлд байлдах зэвсгийн оронд зөвхөн кино зургийн аппарат, үүргэвчинд кино хальс л байжээ.1945 оны чөлөөлөх дайнд ч Б.Дэмбэрэл, Д.Жигжид нар Долнуур, Жэхэ-гийн чиглэлд явж олон мянган метр зураг авсан нь түүхийн гэрч, чухал баримт болон үлджээ. Халхын голын байлдааны дараа түүний эд оргилуун гялалзаж явах үед нь бас л өөлөн буруутгаж, хоёрч удаа /1940.1943 онд/ гэмт хэрэгт холбогдуулан ял эдлүүлсэн ч мэргэжсэн ажил үүргээсээ ухраагүй юм.  1940 онд “Анхдугаар хичээл”/С.Дэмбэрэлийн хамт/, 1942 онд ЗХУ-ын “Ленфильм” үйлдвэртэй хамтарсан “Сүхбаатар” /А.Гинцбургийн хамт/, ”Хил дээр гарсан хэрэг”, 1945 онд “Цогт тайж” / Д.Ганжуурын хамт/, 1955 онд”Гэм нь урдаа” /Д.Жигжидийн хамт/, 1959 онд Морьтой ч болоосой”, 1960 онд “Салхины амт”, 1961 онд “Гологдсон хүүхэн”, 1965 онд ”Зэрэг нэмэхийн өмнө”, 1969 онд ”Агуйн нууц”, 1971 онд ЗХУ-ын “Мосфильм” үйлдвэртэй хамтарсан “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” /Н.В.Олоновскийн хамт/ уран сайхны   кинонуудад зураглаачаар ажиллаж олон сайхан соргог шинэ шийдлийг Монголын киноны түүхэнд үлдээсэн нэгэн юм. Б.Дэмбэрэл нь Ю.Тарич, Т.Нацагдорж, Д.Лувсанжамц Д.Жигжид, Р.Доржпалам,   Б.Сумхүү,  Д.Чимэд-Осор,  зэрэг найруулагчтай уран сайхны кинонд, Ц.Зандраа, Б.Дашдорж нартай баримтат кинонд голчлон хамтран ажиллаж байв. 1946 онд“ Тусгаар   тогтносон Монгол улс”,  1957 онд   ”Орчин үеийн Монгол улс”,  1959 онд “Ардын цэрэг”, ”Бээжин-Улаанбаатар”, 1961 онд “Монголын сайхан оронд”, 1963 онд “Баатарлаг түмний зочин”,”Бүхнийг ялалтанд”, 1967 онд “Үерийн аюултай тэмцсэн нь”,   1971 онд “Доктор Шастин”, 1973 онд “Цагааны Цэгмэд”, “Цэлмэгтэнгэрийн харуул”, “Ялалтын баяр” зэрэг олон арван баримтат кинонуудыг бүтээхэд зураглаачаар ажилласныг Ц.Наваан,Ж.Солонго нарын “Монголын баримтат киноны  түүхэн товчоон” номонд  дэлгэрэнгүй багтаасныг тэмдэглүүштэй. Үүнээс гадна 1947-1976 онд нийт 161 кино мэдээ сэтгүүлд тус бүр нь 1-3 сурвалжлага авч олонд түгээж байсан нь түүхэн он цагийн гэрч болон үлдсэн байна. Б. Дэмбэрэл   Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж .  1968 онд түүний 50 насны нь ойгоор Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээж 1975 онд Сүхбаатарын одонгоор шагнагдсан нь манай киноны хүндтэй, гавьяатай хүний нэг гэдгийг тодорхой харуулж өгсөн жишээ билээ.

Б.Дэмбэрэлийн уран бүтээлийн жагсаалт:

1. Улсын 20 жил – 1941 он

2. Октябрийн 24 эил – 1941 он

3. Улсын 22 жилийн ой – 1943 он

4. Майн 54 жилийн ой – 1943 он

5. Монгол улс – 1943 он

6. Октябрийн 25 жил – 1942 он

7. Майн 57 жил  – 1945 он

8. Зуд ба түүн рүүгээ хэрхэн эсэргүүцэж буй – 1945 он

9. Тусгаар тогтносон монгол улс – 1946 он

10. Монгол улсын 25 эилийн ойн баяр нааадам – 1945 он

11. Октябрийн хувьсгалын 29 жилийн ой – 1946 он

12. Боловсон мах камбинат – 1946 он

13. Эвлэлийн баяр – 1946 он

14. Өвлийн амралт – 1947 он

15. Намрын 11-р хурлыг угтсан ажиллагаа – 1947 он

16. Майн 58н жилийн ой – 1947 он

17. Сурталт ухуулага – 1948 он

18. Октябрийн 30н жилийн ой – 1947 он

19. Намын 11-р их хурал – 1947 он

20. БНМАУ-н эмэгтэйчүүд – 1948 он

21. Майн 59н жилийн ой – 1948 он

22. БНМАУ-н залуучууд – 1948 он

23. Барилгын  тухай – 1948 он

24. Улсын 27н жилийн оын баяр наадам – 1948 он

25. Октябрийн баярын 31н жилийн ой – 1948 он

26. БНМАУ-н залуучуудын тухай – 1949 он

27. Улсын 9-р их хурал – 1949 он

28. Майн 60н жилийн ой – 1949 он

29. Төмөр зам – 1949 он

30. Октябрийн 32жилийн ой – 1949 он

31. Солонгосын жүжигчидын тоглолт – 1952 он

32. Монгол Хятадын нөхөрлөлийн 10 хоног – 1952 он

33. Сүү тосэы завод – 1953 он

34. Румины жүжигчдын концерт – 1953 он

35. Ховдын декат – 1954 он

36. Монгол зөвлөлтийн найрамдлын сар – 1955 он

37. Монгол ардын хувьсгалын 34н жилийн ой – 1955 он

38 . Дэлхийн залуучууд оюутны 5-+р фестиваль – 1955 он

39. Хо-Ши-Мин ирж буй – 1954 он

40. БНМАУ-н урлагийн төлөөлөгчид БНАГУ- очсон нь – 1954 он

41. Монгол Солонгосын найрамдлын 7 хоног – 1954 он

42. Тэргүүний сайн малчны 4-р зөвөлгөөн – 1954 он

43. Биеийн тамирчид – 1955 он

44. Эрдэнэ шишийг анх удаа тариалж буй – 1955 он

45. Хүндэт зочин Отто Гротевольд – 1956 он

46. Анд нөхдийн туслалцаа – 1956 он

47. Тэс заслын больницед – 1956 он

48. Манай эрхэм зочид – 1956 он

49. Найрамдлын зам – 1956 он

50. Жү – Дэ Улаанбаатарт – 1956 он

51. Оолн улсын шатарын тэмцээн – 1956 он

52. Хүнсний ногоо тариалах тухай анхны мэдэгдэхүүн – 1956 он

53. Баярт уулзалт – 1957 он

54. Хөнгөн атлетка – 1957 он

55. Октябрийн 40н жилийн ой – 1957 он

56. Лейпцек – 1957 он

57. МАХН 13-р их хурал – 1958 он

58. АХ-н 37н жилийн ой – 1958 он

59. Ардчилсан орон кино мэдээнээс – 1958 он

60. Тэргүүний ажилчдын дунд – 1959 он

61. Польшийн засгийн газрын төлөөлөгчид – 1961 он

62. Эрхэм дээд зочин – 1961 он

63. Хүнсний ногоо – 1962 он

64. Броногинй яармаг – 1963 он

65. Анхаар №9 – 1963 он

66. Манай худалдаа – 1963 он

67. ЗХУ-ын коммунист намын төлөөлөгчид – 1965 он

68. Улаанбаатар – 1965 он

69. Баатарлаг түмний зочин – 1965 он

70. Унгерын нам засгийн төлөөлөгчид манай оронд – 1965 он

71. Гандан буурашгүй Ганбат найрамдал – 1966 он

72. Соёл түгээгч -1966 он

73. Мөнх дурсагдах алдар – 1969 он

74. Дундговь аймаг – 1971 он

75. Дорноговь аймаг – 1971 он

76. Шинэнийг эрсээр – 1972 он

77. Вьетнам улсын нам засгийн төлөөлөгчид манай оронд – 1973 он

78. Хэрлэн – 1973 он

79. Ялалтын тухай өгүүлэг – 1975 он

80. Ялалтын их баяр – 1975 он

Уран сайхны киноны жагсаалт :

1. Норжмаагийн зам – 1938 он

2. Сүрэг чоно – 1939 он

3. Тарваган тахал – 1940 он

4. Анхдугаар хичээл – 1940 он

5. Сүхбаатар – 1942 он

6. Хил дээр гарсан хэрэг – 1942 он

7. Цогт тайж – 1945 он

8. Гэм нть урдаа – 1956 он

9. Морьтой ч болоосой – 1959 он

10. Салхины амт –  1960 он

11. Гологдсон хүүхэн – 1961 он

12. Агуйн нууц – 1969 он

13. Дайсны цэргүүдээ сонсцгоо – 1971 он

 

 

Close
Close