Сүхболдын яриа /Монгол кино/

Бүтээсэн он: 1975 он

Бүлгийн тоо: 6 /хар,цагаан/

Найруулагч: Найдангийн Нямдаваа

Зохиолч: Дарамын Батбаяр , Бэгзийн Балжинням   , Найдангийн Нямдаваа
3ураглаач: Дашдоржийн Баатар

3ураач : Очирын Мягмар
Хөгжмийн зохиолч : Төмөрийн Чимиддорж

Дууны найруулагч – З.Гаваа

Нүүр хувиргагч – Н.Сүхбаатар

Эвлүүлэгч – Д.Түмэнбаяр, Ц.Цогзол
Гол дүр:
Сүхболд: Дагийрагчаагийн Энх-Амгалан
Мандах: С. Нармандах
Сэмжид : Түндэвийн Хандсүрэн
Оюун : Л.Билгээ
Өвгөн: Намсангийн Ёндонсамбуу

Мандахын ээж: Шатарын Цэцэг

Саран : Ц . Алтанчимэг
Бямбаа : Гончигийн Нацаг

Киноны агуулга

Энэ кино нь “Унага”. “Би мянгуужин биш ээ” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт хот газрын амьдралаас хөдөөгийн амьдрал ахуй Сүхболд хүүд илүү сонирхолтой байж, түүнд шинэ ертөнцийг нээх ажээ. Хоёр дахь хэсэгт музейд ажилладаг өвөө нь гандан бүрээг гэртээ авчирч
зассанаар эрт дээр үед гандан бүрээг арван найман настай эмэгтэй хүний чөмөгний ясаар хийдэг байсан гэсэн яриаг урьд нь сонссон учир тэр бүрээг хармагц элдвийг ургуулан бодно. Түүний бодлоор хүүхдийн гэнэн цагаахан мөртлөө хүнийг хайрлах өгөөмөр сэтгэл, хорвоогийн элдэв үзэгдлийг мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэлийг тодруулан гаргажээ.

Close
Close