Бүтээсэн он: 1965 он
Бүлгийн тоо: 8 /хар,цагаан/
Найруулагч:Равжаагийн Доржпалам
зохиогч: Чойжилийн Чимид
Зураглаач: Цэнджавын Дашдондов
Зураач : Очирын Мягмар
хөгжмийн зохиолч : Цэндийн Дашзэвэг
Дууны найруулагч – П.Төмөртогтох
Нүүр хувиргагч -Ц.Алтанцэцэг, П.Ичинхорлоо
Эвлүүлэгч – Л.Далайхүү, Ц.Долгорсүрэн
Гол дүр:
Иш хүү- Д.Гомбожав
Дэнсмаа- Н.Мягмар
Төмөр – Ц.Гантөмөр
Шарав – М.Цолмонбаатар
Долгормаа- Х.Уртнасан
Хурандаа- Л.Лувсанчоймбол
Лувсан- Р.Дамдинбазар
Дэжид- Ц.Цэнд-аюуш
Дамдинсүрэн- Б.Лоовой
Киноны агуулга
Хулгайн хэргээр шоронд хоригдож байгаад суллагдсан Иш хүү үнэнчя шудрагаар хөдөлмөр хийж амьдрахаар зор г шулуудан албан байгууллагуудаар ажил хайж явсаар өөрийг нь сайн мэдэх сэргийлэхийн ажилтан байсан Төмөрийн дэмжлэгтэйгээр зорьсондоо хүрч атарын сангийн аж ахуйд очиж тарокторчинаар ажиллана. Үүнээс өмнө хоолны газар тааралдаж гээсэн мөнгийг нь олж өгөх далимаар таньлцсан Дэнсмаад захиа илгээсэн боловч хариу үл ирнэ. Нэг удаа шөнийн ээлжийн ажлаас буугаад ирхэд Дэнсмаа ирсэн байв. Ингэж Ишхүү ажлаараа ч амьдралаараа ч цоо шинэ хүн болно. Харин Ишхүүтэй хамт нэг гэрт байсан брагиадын дарга Шарав, Дэнсмаатай суух гэж байгаад хүүхэдтэй болгоод хаясан боловч Ишхүүтэй суусанд хорсон зэвүүцэж олны дунд хамгийн эмзэг зүйлийг нь ашиглан доромжилно. Ингэснээрээ уг кинонд хүн алдсан алдаагаа хөдөлмөрөөр залруулж, хамт олны дунд зан төлөв нь хэрхэн бүрэлдэж байга болон хүний бодол санааны сайн муу чанарын дэлгэн үзүүлнэ.