Баясгалан. /Монгол кино/

Бүтээсэн он:   1962 он

Бүлгийн тоо: 5   / хар цагаан/

Зохиогч: Ч.Ойдов

Найруулагч: Д.Хишигт

Зураглаач:  Г.Цэрэн, Ц.Дашдондов

Зураач: Д.Сүхбаатар

Хөгжмийн зохиолч:  Д.Лувсаншарав

Дууны оператор  – Б.Самбуу

Нүүр хувиргагч – П.Ичинхорлоо

Эвлүүлэгч – М.Болд, Д.Тогтохсүрэн

 

Гол дүрд: Баясгалан- Ц.Очиржав, Л.Доржпүрэв

Овгор-Ч.Цэрэннадмид

Дарьсүрэн-Л.Туяа, О.Цэрэнлхан

Чулуун- С.Сүхбаатар

Нэгдэлийн дарга- Д.Цэнд-Аюуш

Баясгалангийн ээж- М.Болд

Адуучин- Б.Зориг

 

Киноны агуулга:

Ажлыг хар цагаан гэж ялгаварлан, эзэмшсэн мэргэжил, олсон дадлагыг зөвхөн үнэмлэх бичгээр үнэлэн цэгнэх, нөхөрлөл үерхэлийг хайр дурлалтай холбон хутгадаг явцуу үзэлтэй зарим хүмүүсийн үйл амьдралаас тусган харуулжээ. Баясгалангийн хүүхэд нас хурдан морьны нуруун дээр өнгөрч, багын найз Дарьсүрэн хотод сургуульд суралцан багш болж нутагтаа ирнэ. Дарьсүрэн сурагчидтайгаа хөдөө явж байхад нь хотоос ирсэн зураач дайралдан зургийг нь зурна. Зураач багш хоёрын бие биеэ хүндэтгэсэн байдлыг буруугаар ойлгож адуучин гэдэг чинь мэргэжил биш юм гэдэг санааг өвөрлөн сэтгэл шулуудаж хот явсан Баясгаланд ажил олдохгүй нилээд бэрхшээлтэй тулгарна.  Ийн явж байтал нөгөө Дарьсүрэнтэй харддаг зураач, эхнэр хүүхэдтэйгээ тааралдан Баясгаланг танилцуулахад гэмгүй хүнтэй хий хардаж ажил төрлөө орхин дэмий цаг үрэгдүүлсэнээ ойлгон нутагтаа буцаж байгаа тухай өгүүлнэ.

Close
Close