НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
- 2024 оны 10-р сарын 07 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн
Ажлын байрны нэр: Нягтлан бодогч
Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах ерөнхий шаардлага:
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн
- Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ төрийн байгууллагад 7-аас доошгүй жил түүнээс 3-с доошгүй жил эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэйгээр ажилласан ажлын дадлага, туршлагатай.
- Бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай
- Зарлагч байгууллагад гэр бүлийн болон садан төрлийн эсвэл хамаарал бүхий этгээд нь ажилладаггүй байх
Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах тусгай шаардлага:
- Төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байсан туршлагатай байх
- Бичиг баримт хөтлөх, тооцоо, тооллого хийх чадвартай
- Санхүүгийн Smart программ дээр ажиллах чадвартай
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, харилцаа сайтай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, нямбай
- Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэг, хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1)
- Төгссөн их дээд сургуулийн дипломын хуулбар /Э-монголиа системээр баталгаажуулсан байх/
- тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Мэргэшсэн нягтлан бодогчийн сертификат /хугацаа дуусаагүй байх/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа сүүлийн 7 жил /э-монголиа/
- Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэх тодорхойлолт /э-монголиа/
- Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй эсэх тодорхойлолт /э-монголиа/
Сонгон шалгаруулалт:
Дээрх шаардлагыг бүрэн хангасан хүний материалыг 14 хоногийн дотор Монгол кино нэгтгэл ТӨҮГ-н архив бичиг хэргийн ажилтанд 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 15.00 цаг хүртэл хүлээн авна.
Сонгон шалгаруулалтыг дараах үе шатаар зохион явуулна. Үүнд:
- Баримт бичиг материалыг хянах / Бичиг баримтын бүрдлийг харгалзан 50 хүртэл оноогоор үнэлнэ/
- Мэргэжлийн шалгалт / Санхүүгийн болон хууль эрх зүйн тестээр 50 хүртэл оноогоор үнэлнэ. Эцсийн шатанд тэнцээгүй оролцогчдод цахимаар мэдэгдэл хүргүүлнэ/
- Ярилцлага / Зөвхөн эцсийн шатанд тэнцсэн 3-с дээш тооны оролцогчид оролцоно/
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах /2024.10.25-ны өдрийн дотор оролцогчдод дүнг танилцуулна/
Мэргэжлийн шалгалтыг Монгол кино нэгтгэл ТӨҮГ-н 209 тоот өрөөнд эхний шатанд тэнцсэн оролцогчдоос авна.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монгол кино үйлдвэрийн байр, утас 99070694, 88098149
Шалгаруулалтад оролцогчид материалаа цаасаар болон цахимаар /pdf формат/ turbat.gb@mongolkino.gov.mn хаягаар заасан хугацаанд ирүүлэх.