Тавхайжамцын Цэмпилмаа

  • 2015 оны 03-р сарын 12 өдөр, 18 цаг 10 минутад нийтэлсэн

Монгол Улсын гавъяат жүжигчин

Тавхайжамцын Цэмпилмаа

/жүжигчин/

Т.Цэмпилмаа - жүжигчин, {УГЖ}1949 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төрж өссөн. 1967 онд Баян-уул сумын арван жилийн сургуулийг төгссөн. 1967 онд Монгол кино үйлдвэрийн пёлонк боловсруулах цехэд 4 жил ажиллаад УБДС-н кино драмын ангийг 1971-1975 онд суралцаж төгссөн. 1975-1993 онд Монгол кино үйлдвэрийн орчуулгийн киноны жүжиг ангид жүжигчинээр ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа 400-аад орчуулгын кино, Монголын уран сайхны 10 гаруй киноны гол дүрүүдэд дуу оруулсан. Телевизүүдийн орчуулгын 3000 гаруй кинонд дуу оруулсан. Т.Цэмпилмаагийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж. Соёлын яамны жуух бичиг, 5н жилийн гавшгайч, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, ойн медалиуд , алтан гадас одон, 2013 онд Улсын гавъяат жүжигчин цол тэмдэгээр шагнасан. Т.Цэмпилмаагийн уран бүтээлийн жагсаалт:

1. Бушхүүгийн үлгэр

2. Эцгийн голомт

3. Тэнгэрийн муухай арилдаг

4. Хөлгүй цэнхэр нуур

5. Шувуухай

6. Алуурчин бэлтгэх дамжаа

7. Хайрын эрэлд –  40 анги

8. Хувь таввлангийн ээдрээ – 60 анги

Ангилал:
1