Дамбасүрэнгийн Батгэрэл

  • 2015 оны 03-р сарын 13 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн

Дамбасүрэнгийн Батгэрэл

/Кино эвлүүлэгч/

Д.БатгэрэлДамбасүрэн овогтой Батгэрэл нь 1947 онд Улаанбаатар хотноо төрж, 1955- 1965 онуудад 10 дугаар ангийг дүүргэж 1966 оноос Монгол кино үйлдвэрийн Кино эвлүүлэг, угсралтын цехэд монтажны найруулагч, баримтат кино мэдээний найруулагч Б. Дэмбэрэлд шавиар орж ажлынхаа гарааг эхэлжээ. Улс төрийн дээд сургуулийн урлагийн ангийг 1982 онд дүүргэжээ. Эвлүүлгийн найруулагч Д. Батгэрэл өдгөөг хүртэл Монгол кинонд ажиллахдаа 35 нэр төрлийн уран сайхны кино, 62 гаруй нэрийн 170 гаруй бүлэг баримтат кино, 60- аад нэр төрлийн 516 бүлэг орчуулгын кино, 20 гаруй кино мэдээнд монтажчин, монтажны найруулагч, ассистент найруулагчаар тус тус ажиллаж иржээ. Д.Батгэрэлийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 5,7,8-р 5н жилийн гавшгайч, үйлдвэрийн 3 удаагийн аврага, Соёлын яамны хүндэт жуух, Ардын хувьсгалын 70,80,90н жилийн ойн медалиуд, 1993 онд  Соёлын тэргүүний ажилтан, 1995 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Монголын Урлагийн ажилтны холбооны дээд шагнал зохиолч, найруулагч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Э.Оюуны нэрэмжит шагналаар шагнагдсан.  Кино эвлүүлэгийн  найруулагч Д. Батгэрэлийн ажилласан уран бүтээлийн жагсаал:

нэг. Уран сайхны кино / 1966- 2000 онуудад /

  1. Цэргийн хүү
  2. Төөрсөөр төрөлдөө
  3. Хил дээр
  4. Агуйн нууц
  5. Дайсны цэргүүдээ сонсоцгоо
  6. Ичээнд нь
  7. Моторын дуу
  8. Хань
  9. Хөх ногооны униар
  10. Газрын жигүүр
  11. Тойрох хуудас
  12. Говийн зэрэглээ
  13. Жаргал даахгүйн зовлон
  14. Саруул талын ерөөл
  15. Ацаг шүдний зөрөө
  16. Мандухай сэцэн хатан
  17. Хачин хүн
  18. Хүн чулууны нулимс
  19. Мөнх тэнгэрийн хүчин дор / 3 ангит /
  20. Агарын гурван сүлжээ
  21. Цөвүүн цагийн Богд / 2 ангит /
  22. Ач тус атаа хорсол
  23. Мичидийн зургаан гялаан
  24. Босоо ороолон
  25. Хэлтгий заяа
  26. Төөрөг
  27. Жирийн хүмүүс
  28. Икар
  29. Монголжингоо
  30. Уяа
  31. Араанд нь алт ард нь хутга
  32. Их говийн жонон
  33. Цагаан дуганы гэгээ
  34. Хааны сүүлчийн хатан
  35. Уучлаарай хайрт минь

хоёр. Баримтат кино / 1968- 1999 онуудад /

  1. Домогт хороо
  2. Шинэ амьдрал
  3. Эрхэм хүндэт зочин
  4. Зөвлөлт Литва улсын өдрүүд
  5. Доктор Шастин
  6. Миний сэргийлэх намайг хамгаална
  7. Хөвсгөл нутгаар
  8. Намрын аяс
  9. Эндвэл гэндэнэ
  10. БНАГУ- ын БХЯ- ны төлөөлөгчид манай оронд
  11. БНСЧСУ- ын төлөөлөгчид манай оронд
  12. Монсеевын чуулга манай оронд
  13. Эх орны төлөө
  14. Ю. Цэдэнбал БНАГУ-д айлчилсан нь
  15. Найрамдал
  16. Прага 1977он
  17. Ю. Цэдэнбал БНСЧСУ- д айлчилсан нь
  18. Прага 1978 он
  19. Найрамдал
  20. Их говийн Дархан газар
  21. Болгарт болсон Монголын соёлын өдрүүд
  22. Оргилд хүрэх зам
  23. Манай эх орон
  24. Ээжийн алдар
  25. Монголын их анд нөхөр
  26. Сансарын ахан дүүс
  27. МАХН- ын XVII Их хурлын концертын фонн
  28. МХЗЭ-ийн 60 жилийн ойн концертын фонн
  29. Ж. Батмөнх Болгарт айлчилсан нь
  30. Идэрийн жавхаа
  31. Цогт хувьсгалч
  32. Төв сайхан нутаг
  33. Ж. Батмөнх Германд айлчилсан нь
  34. Үс сайхан бол зүс сайхан
  35. БНСЧСУ- ын соёлын өдрүүд манай оронд
  36. Завхан нутгаар
  37. БНУАУ- ын төлөөлөгчид манай оронд
  38. Дөч дахь хаврын дурьдтгал
  39. Ялалтын 40 жил
  40. Яагаад үүнийг хориглодог вэ?
  41. Уулын өвгөн
  42. Коммунистын нэр төр
  43. Богд хан уул минь
  44. Уламжлалт харилцааны шинэ үе
  45. АИХ- ын анхдугаар хуралдаан
  46. Тэмээгүй тэмээчин
  47. Малын тоног
  48. Дурсгалт өдрүүдийн тэмдэглэл
  49. Эм ачтай ч … уршигтай
  50. Эмийн ургамал
  51. Нийтийн тээвэр
  52. Хан- Уул дүүрэг
  53. Төв аймгийн Алтанбулаг сумын засаг дарга
  54. Монголросцветметалл
  55. Госпитал эмнэлэг
  56. Атар эзэмшсэний 40 жил

Монгол кино нэгтгэлийн фондонд байсан 3358 бүлэг уран сайхны кино, 1577 бүлэг баримтат кино, орчуулгын /гадаадын /- 9219 бүлэг кино, хүүхэлдэйн 171 бүлэг кинонуудыг төрөлжүүлэн ангилж шинээр дугаарлан хаяглаж бүртгэл данстай болгон цэгцэлсэн.

 

 

Ангилал:
1