Гэм нь урдаа. /Монгол кино/

  • 2015 оны 01-р сарын 29 өдөр, 20 цаг 21 минутад нийтэлсэн

гэм нь урдаа

 

Бүтээсэн он: 1956 он

Бүлгийн тоо: 5 /хар, цагаан/

Найруулагч: Эрдэнэбатын  Оюун

Зохиог: Цэвээний  Зандраа
Зураглаач: Дэжидийн Жигжид , Балдангийн  Дэмбэрэл

Зураач : Цэрэнгийн Доржпалам
Хөгжмийн зохиопч : Данзангийн  Дугарсүрэн

Дууны оператор – Б.Дашдорж

Эвлүүлэгч – П.Цэндсүрэн

Гол дүр:

Сандаг- Л.Лувсан

Долгор- М.Бадамгарав

Мядаг- Х.Ванчинжав

Дондог – Е.Гомбодорж

Киноны агуулга

Энэ кинонд хадлан бордоо бэлтгэх чухал ажлын үеэр айраг, архи ууж хувийн зугаа цэнгэл хөөцөлдөж явсан малчин Сандагийн хамаг мал нь хахир өвлийн хүйтэнд өвс тэжээлээр дутагдан өл алдаж үхэхэд хүрснээс болж, тэрбээр уут хормойгоор өвс гуйх, айлын өвс хулгайлах зэрэг ичгүүрт байдалд орж байгааг хөнгөн инээдмийн аясаар харуулж, тухайн үеийн хөдөө аж ахуйн салбарын чухал асуудлын нэг болох мал маллагааны арга барилын тухай өгүүлжээ.

 

Ангилал: