Нийслэл хүү. /Монгол кино/

  • 2015 оны 01-р сарын 29 өдөр, 16 цаг 55 минутад нийтэлсэн

IMG_0202                                                       IMG_0203

 

 

 

 

 

 

Бүтээсэн он: 1968 он

Бүлгийн тоо: 6 /хар,цагаан/

Найруулагч: Баяндэлгэрийн  Жамсран

Зохиогч :Мишигийн  Жавган

Зураглаач: Санжаагийн Дашгалсан

Зураач: Пүрэвийн  Цогзол
Хөгжмийн зохиолч : Гончигийн  Бирваа

Дууны найруулагч – Б.Баянбат

Нүүр хувиргагч – С.Мөнхжаргал

Эвлүүлэгч – С.Баасанхүү

Гол дүр:

Батхишиг- Жагваралын Бүрэнбэх

Дуламсүрэн- Ихданзангийн Цэндсүрэн

Данший- Сандагийн Мэндээ

Бригадын дарга- Рагчаагийн Дамдинбазар

Мэндээ- Санжаагийн  Бужгар

Тоо бүртгэгч-Минжүүрийн Лувсанжамц

Гажид – Цэндийн Цэнд-Аюуш

Хүүхдүүд : Т.Сарангэрэл , Ч.Болд

Киноны агуулга

Тэмээчин өвгөн Данший ам бүл дөрвүүл амьдрах бөгөөд охин Дуламсүрэн нь энэ айлын гол ажлыг хийнэ. Дуламсүрэн залуу насны гэнэн цайлган сэтгэлээр Мэндээ эмчид сэтгэл итгэл ээ өгсөнийг аман дээрээ зарчимч албархуу, хувиа хичээгч атаархуу Мэндээ хормойгоо чирсэн доожоогүй амьтан гэж голон хүүхэдтэй болгоод орхино. Энэ үед хотоос ирсэн сэхээтэн залуу  Батхишиг мал маллах арга ажиллагааг онолын хувьд мэдэхээс бус амьдрал дээр мэдэхгүй, тэр дундаа тэмээний талаар бүр ч мэдлэггүй болохоор мунгинах тулгамдах явдал олонтоо гарч байгааг хөнгөн инээдмийн хэлбэрээр үзүүлжээ.

Ангилал:
1