Гарьд магнай. /Монгол кино/

  • 2015 оны 02-р сарын 02 өдөр, 18 цаг 17 минутад нийтэлсэн

гарьд магнай  (2)

 

 

 

 

 

Бүтээсэн он : 1983

Бүлгийн тоо: 10 /өнгөт/

Найруулагч  –  Ж.Бунтар
Зохиогч –  Д.Хишигт, Ш.Сүрэнжав
Зураглаач  –  Г.Маш
Зураач –  Д.Энхболд
Хөгжмийн зохиолч –  Н.Жанцанноров

Дууны найруулагч – Б.Баянбат

Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн

Эвлүүлэгч – Д.Дэжид

Гол дүрд:
Далайцэрэн-   Д.Батдорж
Молиго Очир  –  Д.Алтангэрэл
Равсал  –  Б.Магсаржав
Ядам  –  Р.Дамдинбазар
Удвал   –  О.Уранчимэг
Жигтмэд арслан   –  Б.Орхонсэлэнгэ
Лхүмбэ   –  Д.Дашзэвэг

Киноны агуулга

Монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн онцлог шинж чанар, зан төрх, ахуй амьдралын онцлогийг залуу бөхийн үйл явдлаар дамжуулан харуулжээ. 191О-аад оны эхэн үе. Далайцэрэн хүү багадаа өнчрөн элдэв зовлон үзэж, хар бор ажилтай ноцолдсоор бяр тэнхээтэй сайхан эр болон өсөж байгааг нутгийн өвгөн мэдэрч түүнийг даншиг наадам үзэж, болж өгвөл бөхийн аманд гарах тухай зөвлөснөөр холын аянд гарна. Тэрээр ингэж явахдаа нэрд гарсан сайн бөх Молиго хэмээх Очир, их хүрээний наймаачин Равсал, түүний зарц Ядам өвгөн. охин Удвал нартай тохиолдоно. Очир заан Далайцэрэнг адил  бөх болно гэж шинжээд түүнийг төрсөн дүүгийн нэгэн адил халамжилж, бөхийн эрдэм зааж, овооны наадмуудад барилдуулсаар бяр чадал ихтэй, барилдааны ур чадвар сайтай бөх болгоно. Ингээд даншиг наадамд барилдан Богд хаан, эх дагина хоёрын нэрийн өмнөөс барилдсан ах дүү хоёр аваргыг унагасан нь наадамчин олны талархлыг хүлээж, харин ихэс дээдсийн таалалд нийцсэнгүЙ. Үүнээс болж түүний нандин хайр сэтгэлд занал учирч, түүний төлөө тэмцэж байгаа тухай өгүүлнэ.

Зохиогч- Г.Жигжидсүрэн,  Д,Цэцэг нарын  “Монгол киноны нэвтэрхий толь” номноос иш  татав.

Ангилал:
1