Сүрэнгийн Сүхбаатар

  • 2015 оны 02-р сарын 25 өдөр, 15 цаг 09 минутад нийтэлсэн

Сүрэнгийн Сүхбаатар

/Кино найруулагч/

/1939-1991 он/

Сүхбаатар1939 онд Увс аймагт төрсөн. Монгол кино үйлдвэрт анх кино жүжигчний мэргэжлээр 1956 онд Сүрэнгийн Сүхбаатарыг БХКУДС-д /ВГИК/суралцуулахаар явуулсан нь 1962 онд төгсөн ирж  Монгол киноны түүхэнд  хамгийн анхны  дээд мэргэжилтэй мэргэжлийн кино жүжигчин болсон юм.  С.Сүхбаатар “Ичээнд нь”, “Нар хиртсэн жил”, ”Хүний төлөө”, ”Их замын эхэнд” зэрэг 10 орчим кинонд 2 дугаар найруулагчаар ажиллаж, гадаадын олон киноны орчуулгын найруулагч хийж, бас дуугий нь оруулж байсан туршлагатай найруулагч, жүжигчин байсан юм.С.Сүхбаатар БХКУДС-д оюутан байхдаа “Монголкино” үйлдвэр, БНАГУ-ын “Дефа” үйлдвэртэй хамтран бүтээсэн “Алтан өргөө” /1961/ кинонд Ёровын дүрийг бүтээснээс хойш нилээд кинонд тоглож, мөнхөд дурсагдах дүрүүдийг гаргасан нь өнөөг хүртэл үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж хойч үеийн залуу жүжигчидэд үлгэр дуурайлал болсоор байна.  Түүний Монгол кино үйлдвэрийн бүтээсэн кинонд үлдээсэн дүрүүд нь:

  1. Алтан өргөө     –  Ёров                   1961 он
  2. Баясгалан       –  Чулуун               1962 он
  3. Ус                      – Өлзий                  1965 он
  4. Талын цуурай    – Буян                 1970 он
  5. Тунгалаг тамир – Жамбал           1973 он
  6. Нар хиртсэн жил                           1974 он
  7. Мандах нарны туяа- Дэндэв      1987 он
  8. Би чамд хайртай- /Үрлээгийн аав /   1985 он
Ангилал: