Пүрэвийн Цогзол

  • 2015 оны 02-р сарын 25 өдөр, 13 цаг 08 минутад нийтэлсэн

Урлагийн Гавъяат Зүтгэлтэн

Пүрэвийн Цогзол

/Ерөнхий Зураач /

/1934 он/

П.ЦогзолПүрэвийн Цогзол  нь 1934 онд Дорнод аймгийн Ар жаргалант буюу одоогийн Матад суманд төрж 1943 онд бага сургуульд орж суралцсанаар түүний эрдэм мэдлэгийн эхлэл тавигдаж улмаар 1950 онд Театр хөгжмийн дунд сургуульд элсэн оржээ. 1955 онд уг сургуулийг төгсөхөд нь урлагийн сургуульд багшлуулсан байна. Ингээд 1956-1961 онд Москва хотод Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуулийг Проф Б. В. Дубровскийн урланд О. Мягмарын хамт төгсч 1961-1994онд Монгол кино үйлдвэрт зураач, ерөнхий зураачаар ажиллаж байжээ. П. Цогзолыг сургуулиа төгсөж ирэхэд нь    Д. Жигжидийн “Түмний нэг” кинонд зураачаар томилсон нь түүнд юу сурснаа харуулах сайхан эхлэл байлаа. Улмаар найруулагч Б. Сумхүү, Ж. Бунтар, Р. Доржпалам, Н. Нямдаваа нартай ажилласан нь кино урлагийн мэргэжилд дадлагажин гүнзгийрэхэд нөлөөлсөн. 1979 онд “Бушхүүгийн үлгэр” киноны зохиолыг бичиж өөрөө найруулан мөн зураачийн ажилд оролцсон байдаг. “Бушхүүгийн үлгэр” кино нь оператор зураач хоёрын гайхамшигт нэгдэлд хийсэн сонин бүтээл билээ. Цогзолын бүтээсэн киноны зургийн онцлог нь тухайн үйл явдлыг хурц үнэн дурслэх маш тодорхой өгүүлэмжтэй ахуйг түүхэн зүйн үүднээс дүрслэн үзүүлдэг өрөлт сайтай зураач юм. Түүний олон арван уран зургийн бутээлүүд нь манай улсын урлагийн ба Улаанбаатар хотын музейнүүдийн урын санд хадгалагдаж байдаг. 1977 онд Октябрын 60 жилийн ойн Улсын том бүтээлийн уралдаанд “Авто засварын завод” зургаар 111 байр, 1984 онд Улс тунхагласны 60 жил, Hамын Их хурал хуралдсаны ойд зориулсан том бутээлийн уралдаанд “Ажлын жирийн өдөр” зургаар дэд тэргүүн байр, үүний дараахан Энх тайвны сэдэвт зургийн уралдаанд “Энх цаг ирлээ” зургаар 111 байр тус тус шагнагдаж байсан. П. Цогзолын бүтээлцсэн “Төөрсөөр төрөлдөө”, “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” зэрэг кино нь олон улсын наадамд шалгарч байлаа. П.Цогзол нь Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуульд багшлаж ирээдүйн кино зураачдыг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан билээ.  Түүний уран бүтээлийг төрөөс өндөрөөр үнэлэн Монголын Урчуудын Эвлэлийн шагнад, Ч. Лодойдамбын нэрэмжит шагнал, ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, 1984 онд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн , 2009 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ. П.Цогзолын уран бүтээлийн жагсаалт:

1. Үүрээр                                                                1961 он

2. Түмний нэг                                                      1962 он

3. Тус биш ус                                                        1964 он

4. Ховдгийн гай                                                  1964 он

5. Хүний мөр                                                       1965 он

6. Цэргийн хүү                                                   1966 он

7. Төөрсөөр төрөлдөө                                        1966 он

8. Хил дээр                                                          1967 он

9. Нийслэл хүү                                                   1968 он

10. Агуйн нууц                                                    1969 он

11. Тунгалаг тамир 3 анги                     1970-1973 он

12. Нар хиртсэн жил                                         1974 он

13. Уулзалт                                                           1974 он

14. Эх бүрдийн домог                                        1975 он

15. Хөх ногооны униар                                      1977 он

16. Дэгдээхэй нас                                                1977 он

17.Хайрхан өндөр хаа байна                           1978 он

18. Тэнгэрийн муухай арилдаг                      1978 он

19. Бушхүүгийн үлгэр                                       1979 он

20. Гул Аранжин                                                1980 он

21. Цэрэг эрсийн жирийн өдрүүд                 1981 он

22. Тэмцлийн оч                                                1982 он

23. Саруул талын ерөөл                                   1984 он

24. Ялалтын дуун                                              1984 он

25. Намрын халуун өдөр                                 1985 он

26. Мөнгөн буйл                                                1985 он

27. Харуул занги                                               1986 он

28. Уул усны үр сад                                          1988 он

29. Даль хагдрах цагаар                                 1989 он

30. Хөгжимчин                                                 1989 он

31. Аянгат цагийн дууль                                 1991 он

32. Чи нэг нь                                                       1992 он

 

 

Ангилал: