Очиртовуугийн Дашзэвэг

  • 2015 оны 03-р сарын 04 өдөр, 15 цаг 19 минутад нийтэлсэн

Очиртовуугийн Дашзэвэг

/Кино зураглаач/

/1937 – /

О. Дашзэвэг. операторОчиртовуугийн Дашзэвэг нь 1937 онд төрсөн. 1947 – 1957 онд арван жилийн 3 – р дунд сургууль, 1957- 1961 онд Ленинградын Кино дээд сургууль, 1974- 1978 онд Марксизм- Ленинзмийн оройн Их сургулуийн сэтгүүлчийн ангид суралцсан. 1961 оноос “ Монгол кино “ үйлдвэрт баримтат киноны оператораар ажилласан. Энэ хугацаанд Москвагийн Горькийн нэрэмжит “ Кино студи “- д киноны бичиг авагч, хослол зургийн операторын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. БНСЧУ, БНБАУ, Узбекстан, Киргизстан, Афганистан, Сингапур, Хятад зэрэг орнуудаар кино сурвалжлага хийх ажлаар найруулагч Сэлэнгэсүрэн, Наваан нарын хамт явж байсан. IV, V, VI таван жилийн гавшгайч, Соёлын яамны жуух бичгээр шагнагдаж байсан. Соёлын тэргүүний ажилтан. О.Дашзэвэгийн уран бүтээлийн жагсаалт:

 

  1. Бохир гарын нууц
  2. Манай орны нэг өдөр
  3. Фрунзийн фестиваль
  4. Атарын эзэд
  5. Алтан шар зам
  6. Хэзээд бэлхэн
  7. Монгол кино 40 жил
  8. Манай эрхэм хүндэт зочин Генрих Яблонский
  9. Ойн ууган аж ахуй
  10. МАХН- ын II Их хурлын хооронд
  11. МАХН- ын XVII Их хурал
  12. Ус эрдэнэ
  13. Курт Вальт Хайн
  14. Афганистаны хувьсгалын анхны баяр
  15. БНБАУ- д болсон Монголын соёлын өдрүүд
  16. Амьдралын утга зохиол
  17. Найрамдлын Эрдэнэт
  18. Ажилчны алдар
  19. МАХН- ын XVIII Их хурал
  20. Зорилго нэгтэн
  21. Найрсаг айлчлал
  22. Байгалийн эмийн сан
  23. Ахмадын алдар
  24. Тайгын эзэд
  25. Ардын язгуур урлагийн наадам
  26. Миний нэр МЗЭ
  27. Үс сайхан бол зүс сайхан
  28. БНСЧСУ- ын Соёлын өдрүүд манай оронд
  29. Найрамдлын ая дуу
  30. Тал нутгийнхан
  31. Хөдөлгөөн эрүүл мэнд
  32. Тоншуул № 1
  33. Найрамдлын айлчлал
  34. Дөч дэх хаврын дурьдтгал
  35. Вьетнамын соёлын өдрүүд манай оронд
  36. Дөч дэх намрын дурьдтгал
  37. Монгол бүжгийн цоморлиг
  38. Сурагчийн жилд
  39. Эрэлчин
  40. ДЗО- ны XII Их наадам
  41. Бүх ард түмний урлагийн наадам
  42. Автынхан
  43. Бүү мартагтүн
  44. Ганцаас газар дүүрнэ
  45. Тэмээчин
  46. ЗСБНХУ- ын соёлын өдрүүд
  47. ЗСБНХУкрайн улсад болсон Монголын соёлын өдрүүд
  48. Манай октябрь
  49. Ой хээрийн түймрээс сэргийлье
  50. Эрхэм зочин Молиш Якеш
  51. ЗСБНКиргиз улсын соёлын өдрүүд
  52. Эрхэм зочин Ким Ир Сен
  53. Хөдөө аж ахуйн мэргэжил сайхан
  54. Чөлөөт цаг, залуучууд
  55. Ердийн хөсөг
  56. Монгол өмсгөл
  57. Хүлгийн тоос
  58. Далай ээж
  59. Түүхийн үнэн
  60. Үнэний гэрч
  61. Увидас
  62. Сингапурын тэмдэглэлээс
  63. Тал манасан заяа
  64. Нууцлагдсан дууль у/ с кино
Ангилал: