Лувсанцэрэнгийн Отгончулуун

  • 2015 оны 03-р сарын 13 өдөр, 17 цаг 36 минутад нийтэлсэн

Лувсанцэрэнгийн Отгончулуун

/Кино эвлүүлэгч /

отгончулуунЛувсанцэрэнгийн Отгончулуун нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт 1942 онд төрсөн бөгөөд сумынхаа бага сургуулийг 1950- 1960 онд Бүрэн дунд сургуулийг төгссөн байна. 1960-1964 онд Төмөр замын техникумийн холбооны ангийг төгссөн.  1972 онд Монголкино үйлдвэрт орж бичиг хэргийн эрхлэгч, бичээчээр ажиллаж байгаад киноны мэргэжлийн ажилчид бэлтгэх курс нээгдэхэд 1975 онд элсэн орж 1976 онд эвлүүлэгчийн мэргэжлээр төгсөж монтажны цехийн ахмад монтажчин найруулагч Б.Дэмбэрэлийн дагалдангаар орж ажилласан.   Ажиллах хугацаандаа 20 шахам нэрийн баримтат кино, 22 кино мэдээ сэтгүүлээс гадна гадаадын олон арван уран сайхны киноны хөрвүүлэхэд эвлүүлэгчээр ажилласан юм.Түүний эвлүүлсэн уран сайхны бүрэн хэмжээний кинонуудыг жагсаавал:

  1. Суварган цэнхэр уулс     1978 он
  2. Намар нахиалсан мод    1986 он
  3.  Үүрийн цолмон               1979 он
  4. Тод магнай                         1990 он
  5.  Сахиус уу? Сахиул уу?   1983 он
  6.   Би нисэх дуртай             1987 он
  7.  Одод орчих хязгаар        1990 он
  8.  Говийн зэрэглээ              1980 он
  9.  Мөнгөн буйл                     1985 он
Ангилал: