Жамбалын Асалбай

  • 2015 оны 03-р сарын 03 өдөр, 15 цаг 43 минутад нийтэлсэн

Жамбалын Асалбай

/Кино зураглаач/

/1947-/

АсалбайЖамбалын Асалбай Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. Дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд 1966 онд  зураглаач С.Дашгалсангийн дагалдангаар орж ажиллаж байгаад  1969-1975 онд БХКУДС-ийг проф. Б.И. Волчек багшийн урланг зураглаач мэргэжлээр төгссөн. 1975 онд сургуулиа төгсөж ирээд найруулагч Б.Сумхүүгийн “Анхны хайрын дууль” Уран сайхны кинонд зураглаачаар томилогдсоноос хойш олон кинонд зураглаач, ерөнхий зураглаачаар ажилласан. Ж.Асалбайгийн уран бүтээлийн жагсаалт:
1.Анхны хайрын дууль 1975 он
2. Их замын эхэнд /2 анги/ 1978 он
3. Үүрийн цолмон 1979 он
4.Говь хянганд тулалдсан нь /2 анги/ хамтарсан 1981 он
5. Үүр цайхын өмнө 1983 он
6.  Намрын халуун өдрүүд 1985 он
7. Бид мартахгүй 1985 он
8. Мандах нарны туяа /2 анги/ 1987 он
9. Хэцүү даалгавар 1988 он
10. Хүн чулууны нулимс 1990 он
11. Амин мөр 1991 он
12. Араатан 1992 он

13. Цагаан сүүдэр 1993 он

14. Төөрөг 1993 он

15. Хойд эх 1994 он
16. Сүүн цагаан өргөө 1990 он

17. Би чамд гомдоогүй 1999 он

 

Ангилал: