Доржийн Түмэнбаяр

  • 2015 оны 03-р сарын 06 өдөр, 11 цаг 23 минутад нийтэлсэн

Доржийн Түмэнбаяр

/Кино эвлүүлэгч /

/1945- /

ТүмэнбаярДоржийн Түмэнбаяр нь  “Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд мастер монтажчин  Л.Далайхүүг дагалдан ажилласнаас хойш баримтат, уран сайхны, орчуулгын киноны эвлүүлэг хийх нарийн мэргэжлийг эзэмшиж, бүтээлч хөдөлмөрөө кино урлагт зориулсан хүн билээ. 1978 онд Чехословак улстай хамтран бүтээсэн “Хайрхан өндөр хаа байна” кинонд ажилласан нь түүний авъяас чадлыг үнэлсэн хэрэг юм. Д.Түмэнбаяр зөвхөн гадаад орны 40 гаруй уран сайхны киноны эвлүүлгийг хийсний дээр баримтат кино гэхэд л 40 гаруй нэрийн 130 шахам бүлэг хийж түүхэнд үлдээсний зэрэгцээ, кино мэдээ сэтгүүлийг ч олныг эвлүүлсэн байна. Д.Түмэнбаярийн ажилласан  уран сайхны кинонуудын жагсаалт:

1.Хөхөө гэрлэх дөхлөө                    1962 он

2. Ингэх гээд байсан юм              1983 он

3.Өндөр ээж                                     1968 он

4. Тунгалаг тамир 1-р анги         1970 он

5.Туяагийн бичээгүй захидал   1973 он

6. Уулзалт                                        1973 он

7. Сүхболдын яриа                       1975 он

8.Дэгдээхэй нас                            1977 он

9.Хайрхан өндөр хаа байна       1978 он

10. Хоньчин Найдан                   1979 он

11. Ховор хүмүүс                          1987 он

12. Уул усны үр сад                     1988 он

13.Хатанбаатар 2 анги                1981 он

14 Гийнгоо                                    1983 он

15.Их замын тоос                        1985 он

16.Ирэх хаврын цэцэг               1986 он

17.Аянгат цагийн дууль             1991 он

18. Ганаагийн паян                    1990 он

19.Чи нэг нь                                  1992 он

20. Нүцгэн уулын бэлд             1993 он

Ангилал: