Доржийн Дуламжав

  • 2015 оны 03-р сарын 13 өдөр, 16 цаг 57 минутад нийтэлсэн

Доржийн Дуламжав

/Кино эвлүүлэгч /

Д. ДуламжавДоржийн Дуламжав   нь Ховд аймгийн Зэрэг суманд 1946 онд төрж 1955-1962 онд сумынхаа бүрэн бус дунд сургуулийг дүүргэн улмаар Улаанбатар хотын Политехникумын сургуулийгг 1965 онд төгсжээ. 1966 оноос  Монго кино үйлдвэрийн  Хальс боловсруулах цехэд буулгагч техникч  Цэрэндашийн шавиар орж ауилласан. 1984 оноос Позитив монтажын цехэд  Т.Наранцэцэгийí дагалдангаар суралцаж хос мэргэжилтэй болсноор 10 гаруй нэрийн баримтат кино болон гадаадын 20 гаруй киног хөрвүүлэхэд эвлүүлэгчээр ажиллажээ. Д.Дуламжавын хөдөлмөр зүтгэлийн төр засгаас өндрөөр үнэлж 5 жилийн гавшгай ч болсны дээр Ардын Хувьсгалын 60 болон 70.80 жилийн ойн медаль, СТА цол тэмдэгээр  шагнуулж байлаа.  Түүний эвлүүлсэн “Монголкино” үйлдвэрийн  бүтээсэн уран сайхны кинонууд нь:

  1. Зарлаагүй дайны оршил   1984 он
  2. Фронтод явах өрөгдөл        1985 он
  3.  Хүний хүн                             1987 он
  4. Модон могой                         1991 он
  5. Эцгийн голомт                     1992 он
  6. Чамд итгэж явсан               1993 он
  7. Эзэн нь юмаа мэддэг         1994 он
  8. Зул                                           1994 он
  9. Хүний юм
  10. Совин
  11. Час өдөр                                 1995 он ,      кинонуудыг эвлүүлж олны хүртээл болгожээ.

 

Ангилал: