Гомбожавын Жигжидсүрэн

  • 2015 оны 03-р сарын 03 өдөр, 11 цаг 20 минутад нийтэлсэн

МУУГЗ, Ардын жүжигчин

Гомбожавын Жигжидсүрэн

Кино найруулагч  

Г.Жигжидсүрэн - гайруулагч УГЗ,Ардын жүжигчинГ. Жигжидсүрэн нь 1942 онд  Төв аймгийн Баян сумын нутаг “Үзүүр” гэдэг газар төрсөн. 1960-1962 онд “Монгол кино” үилдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1962-1967 онд БХКУДС-ийг доктор, профессор л.В.Кулешовын урланд уран сайхны болон телевизийн киноны найруулагч, проф. А.Я.Каплерийн урланг кино зохиолч мэргэжлээр төгссөн. 1967-1992 онд “Монгол кино” үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч, 1974-1978 онд УБДС-ийн Кино драмын ангид багш , МУ АХ, Монголын’ зохиолчдын эвлэлийн  гишүүн. Тэрбээр ихэнх киноныхоо зохиолыг манай нэрт зохиолчидтой хамтран бичсэнээс гадна киноныхоо дууны үгийг өөрөө бичсэнээс “Анхны алхам”-ын Хунгийн дэгдээхэй, “Суварган цэнхэр уулс”-ын Энхийн нар, Хунгийн дуу, Говийн нүдэн, Зарлаагүй дайны оршил, Нарны унага, Эхлэлт зэрэг нь үзэгчдийн дунд хоногшин үлджээ.Түүний бүтээсэн “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” хэмээх гурвалсан кинонууд нь Москва, Карловы Вар, Сөүлийн олон улсын кино наадмын тусгай шагнал, Шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байлаа. Г. Жигжидсүрэнгийн уран бүтээлийг өндрөөр үнэлж 1995 онд Хөдөлмөрийн гавкяаны улаан тугийн одон, 2003 онд Монгол улсын Урлагийн гавкяат зүтгэлтэн цол, 2007 онд Монгол улсын Ардын жүжигчин цол тус тус  хүртээжээ. Найруулсан кино:

Анхны алхам – 1969 он

Эхлэлт   –            1972 он
Говийн  нүдэн -1973 он

Эх бүрдийн домог  –                             1975 он

Хуний амь   –                                         1976 он

Суварган цэнхэр уулс   –                    1978 он

Хатанбаатар – 2 анги  –                    1981 он
Нарны унага  –                                    1984 он

Зарлаагүй дайны оршил  –             1984 он

Фронтод явах өргөдөл –                   1985 он

Намар нахиалсан мод   –                 1986 он

Алтан шонхор  – 2 анги       –           1989 он

Хун чулууны нулимс-                      1990 он

Бүлээн нурам   –                                 1991 он

Амин мөр   –                                        1992 0н

Араатан   –                                           1992 он

Өс хонзон  –                                        1993 он

Зүүднuй цагаан унага-                   1995 он

Хайрын нулимс хатдаггүй-          1996 он

Их хааны удам  –                              1996 он
Зохиолыг  бичсэн:

Говийнн нүдэн   –                            1974 он

Хүний амь  –                                      1976 он

Суварган цэнхэр уулс   –                19780н

Хатанбаатар   –                                 1981 он
Нарны унага  –                                 1984 он

Намар нахиалсан мод   –              1986 он

Алтан щонхор   –                             1989 он

Зүүднuй цагаан унага  –                1995 он

Их хааны удам –                              1996 он

Ангилал: