Ванчинжавын Одгэрэл

  • 2015 оны 03-р сарын 16 өдөр, 11 цаг 28 минутад нийтэлсэн

     Ванчинжавын Одгэрэл

/Кино эвлүүлэгч /

ОдгэрэлВанчинжавын Одгэрэл  нь Улаанбаатар хотод 1962 төрсөн. 1970-1980 онуудад нийслэл хотын 5 дугаар 10 жилийн дунд сургуулийг төгсөж, мөн оныхоо 9 дүгээр сард Монголкино үйлдвэрийн босгыг алхан орж нэр хүнд, мэргэжлийн өндөр чадамжтай, туршлагатай эвлүүлэгч Д.Батгэрэлийн шавиар ажиллах болсон.  В.Одгэрэл дунд сургуульд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж Улсын 1 дүгээр зэргийн тамирчин болж байв. Тэрбээр “Монголкино” үйлдвэрээ, Б.Балжинням найруулагч, багш Д.Батгэрэл хоёрыгоо ч насан дуршдаа мартахгүй, тэдний тус дэмээр сурсан мэргэжил маань өнөөдрийг хүртэл үр шимээ хайрлаж, би киноныхоо эвлүүлгийг хийсээр явна гэж чин сэтгэлээсээ ярьж байсан. В.Одгэрэлийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж СТА цол тэмдэгээр шагнасан. В.Одгэрэлийн “Монголкино” үйлдвэрийн алдраар бүтээлцсэн уран сайхны кино гэвэл:

  1. Хуучин сүм                                 1982 он
  2. Жаргал даахгүйн зовлон       1982 он
  3. Саруул талын ерөөл                1983 он
  4. Тань руу нүүж явна                 1984 он
  5. Би чамд хайртай                      1985 он
  6. Сүүдэр                                         1986 он
  7. Нандин эрдэнэ                         1986 он
  8. Үлгэр дууссан хойно               1987 он
  9. Цахилж яваа гөрөөс                1993 он
  10. Байлдан дагуулагч                  1994 он
  11. Бой                                               1995 он
  12. Алтан шонхор                          1989 он
  13. Бүлээн нурам                           1990 он
  14. Сэрүүн дуганын мөхөл          1989 он
  15. Тэнгэрийн сахил                     1991 он
  16. Аргамжаа                                  1990 он
  17. Булингар                                   1992 он
  18. Тэнгэрийн ивээл                    2009 он
  19. Ми-15                                          2009 он
  20. Үхэж үл болно Цингис хаан 2008 он
  21. Тусгаар тогтнол                       2010 он

 


Ангилал: