Бээжинхүүгийн Дэмбэрэл

  • 2015 оны 03-р сарын 05 өдөр, 15 цаг 28 минутад нийтэлсэн

Бээжинхүүгийн Дэмбэрэл

/Баримтат киноны найруулагч /

/1935 – /

Б.ДэмбэрэлБ.Дэмбэрэл нь Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт 1935 онд төрж 1953 онд  аймгийн төвийн дунд сургуулийг төгсөн 1953-1957 онд урлагийн сургуулийг Улаанбаатар хотод дүүргэсний дарааЗавхан аймгийн Соёлын ордонд томилолтоор ажиллажээ.Б.Дэмбэрэлийг Урлагийн Хорооны шийдвэрийг үндэслэн Монгол кино үйлдвэрийн мэрэгжлийн өндөр чадамж, ажлын туршлага суусан П.Цэндсүрэний шавь болж кино эвлүүлэгчийн мэргэжилд шамдан оржээ. Б.Дэмбэрэл эвлүүлгийн ажилд шаргуу суралцаж олон арван баримтат, уран сайхны болон орчуулгын киноны эвлүүлэгчээр ажилласны дээр Отгон-Аюуш, Д.Батгэрэл нарыг эвлүүлэгчийн мэргэжилд сургаж Л.Отгончулуун, П.Сүрэнхорлоо нарын эвлүүлэгчийн сургалтын дадлагын багшаар ажилласан юм. 1976 оноос Монголкино үйлдвэрийн эвлүүлэгчийн найруулагчаар томилогдон ажиллаж олон арван кино мэдээ,  баримтат киноны найруулагчаар ажилласан.  Улс төрийн дээд сургуулийн урлагийн ангийг 1982 онд дүүргэсэн.Б.Дэмбэрэлийн  хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж V, VI, VII таван жилийн гавшгайч цол тэмдэг, Соёлын яамны жуух бичиг, Соёлын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 60 жил, Засгийн газрын жуух, Кино үйлдвэрийн хүндэт дэвтэрт бичигдсэн Б.Дэмбэрэлийн ажилласан уран сайхын киноны  жагсаалт:

1. Элбэг дээл                             1960 он

2.Алтан өргөө                           1961 он

3.Гологдсон хүүхэн                1961 он

4.Нүгэл буян                           1963 он

5.Тамирын охин                    1974 он

6. Төөрсөөр төрөлдөө            1966 он

7.Хил дээр                               1967 он

8.Бохир гарын нууц             1962 он

9.Цэргийн хүү                       1966 он

10.Чимгээгийн төрсөн өдөр 1973

Баримтат кино

  1. Гурван тамирын нутгаар
  2. Малын тэжээл
  3. Бүхнийг ялалтанд бүгдийг Фронтод
  4. Бидний найрамдал мөнх
  5. Монгол- Зөвлөлтийн гэрээний 50 жил
  6. Афганистаны цог жавхлант улсын зочин манай оронд
  7. Хүндэт зочин Енефок манай оронд
  8. Нэг өвлийн 3 тэмдэглэл
  9. Монгол кино 40 жил
  10. МАХН- ын XV, XVI, XVII Их хурал
  11. Найрамдлын Дархан
  12. Найрамдал- Дружба
  13. Сансрын нисгэгч Ж. Гүррагчаа, Д. Ганзориг нарын кино
  14. Монголын соёлын өдөр концертын фоно
  15. Зүрхнээс зүрхэнд
  16. Украины соёлын өдрүүд манай оронд
  17. Сурагчийн жил
  18. МХЗЭ- ийн XIX Их хурал
  19. АИХ- ын анхдугаар хуралдаан
  20. Алтайн цагаан сувд
  21. Үхэр сүрэг
  22. Социалист орны уран гимнастик
  23. Найрамдлын уянга
  24. Монголын залуучуудын дээд чуулга
  25. Банкны 50 жил
  26. Түүхэн хуудас
  27. ЗХУ- ын соёлын өдрүүд манайд
  28. Кино мэдээ – 100 гаруй бүлэг
Ангилал: