Улаанхүүгийн Осор

  • 2015 оны 03-р сарын 02 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн

Монгол улсын гавъяат жүжигчин

Улаанхүүгийн Осор

/Жүжигчин/

/1921-1981 он/

У.ОсорУлаанхүүгийн Осор нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг Домбон гэдэг газар 1921 онд төржээ. У.Осор нь бага сургууль, 1954-1957 онд Марксизм-Ленинизмийн дээд сургуулийг төгсчээ.Тэрээр 1940-1945 онд цэргийн зэвсгийн складад бага дарга, 1945-1963 онд Улсын хөгжимт Драмын театрт жүжигчин, 1963-1981 он хүртэл Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажилласан ахмад жүжигчний нэг бөгөөд орчуулгын киноны группийн даргын ажлыг эрхэлж байлаа. У. Осор нь олон арван уран сайхны кинонд гол дүрээр тоглож • монголын ард түмний дунд хайрлан хүндэтгэгдэж явдаг жүжигчин  билээ. Түүний тоглосон киноноос заримыг жишээ болгон дурьдвал: “Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Тунгалаг Тамир”/1 ,2-р анги/, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Ичээнд нь”, “Моторын дуу”, “Их замын эхэнд”, “Буш хүүгийн үлгэр” зэрэг олон киног дурьдаж болно. Мөн орчуулгын олон кинонд дуу оруулж байсныг жишээлбэл: “Улаан талбай”/1,2-р анги/, “Элшир … ” /1 ,2-р анги, “Хатан зоригтон”, “Инженер Губанов” /1,2-р анги, “Илд бамбай” /1,2,З,4-р анги/ кинонуудыг нэрлэж болно. У. Осорын зарим дүрүүдээс дурьдвал Ч. Ойдовын зохиол “Далан худалч” жүжгийн Галдан ноён, Э. Оюуны “Би эндээс явахгүй”, Дорлиг, Б. Сум хүү нарын “Их замын эхэнд” киноны Хоовон хөх, “Ичээнд нь ” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдан, Р. Доржпаламын “Тунгалаг Тамир” киноны Даржаа баатар зэрэг 100 гаруй дүрийг дэлгэцнээ чадварлаг бүтээж үзэгч олны талархалыг хүлээж байснаас гадна өөрөө “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичиж урынхаа санг баяжуулж байсан манай кино урлагийн ахмад алдартнуудын нэг мөн билээ.  У. Осорын ажилч, чадварлаг, олон сайхан дүр бүтээж олон түмнийг баясгаж байдагт нь Монголын төр засаг хөдөлмөр бүтээлийг нь өндөрөөр үнэлж 1956 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин цолоор мөн Халх голын болон 40,50,60 жилийн ойн  медалиар шагнагдаж байжээ. У.Осорын уран бүтээлийн жагсаалт:

  1.  Манай аялгуу   Өлзий               1956 он
  2.  Сэрэлт             Сумын дарга   1957 он
  3. Аман хуур       Лачин               1963 он
  4.   Тус биш ус         Дорж                 1964 он
  5. Нөмрөг хадны цуурай Гөлгөө  1966 он
  6.  Хүргэн хүү         Намын дарга   1970 он
  7.  Ичээнд нь         Равсал             1972 он
  8.  Моторын дуу     Үрчгэр               1973 он
  9.  Тунгалаг тамир Даржаа   1970-1973 он
  10. Их замын эхэнд                         1978 он
  11. Бушхүүгийн үлгэр                       1979 он
  12. Хүний сайхан сэтгэл                 1980 он
  13. Хатанбаатар     Ардын цэрэг     1981 он
Ангилал:
1