Хачин хүн /Монгол кино/

  • 2015 оны 02-р сарын 03 өдөр, 17 цаг 07 минутад нийтэлсэн

Бүтээсэн он: 1989

Бүлгийн тоо: 9  /хар,цагаан/

Найруулагч-Бэгзийн Балжинням,  Бадамсүрэнгийн Нагнайдорж

Зохиогч-Цэрэндоржийн   Балдорж
3ураглаач -Луузаншаравын Шаравдорж
3ураач -Батын Болд
Хөгжмийн зохиолч -Нацагийн Жанцанноров

Дууны найруулагч – Ц.Должинсүрэн

Эвлүүлэгч – Д.Батгэрэл, С.Баясгалант

Гол дүр:

Харцага-Лхачинмахын  Жанчивдорж
Балсан-3аяатын  Жарантав

Гэрэл-Төрмөнхийн   Карма

Гончиг- Аюурзанын Очирбат

Тунгалаг- Цэрэндоржийн Мөнхгэрэл

Дүрүүдэд:

Д. Лхамхүү ,Д.  Цооцол , Л. Хишигдорж , Д. Элбэгсайхан ,С. Номинчулуун , Д.Пүрэвсүрэн , Д. Энхтуяа

Киноны агуулга

Социалист нийгмийн үеийн зарим албан хаагчдын дунд оршиж байсан хүнд суртлын хор уршгиин тухай өгүүлэх энэ кинонд өөрийн байгууллагын дутагдлыг сонинд бичсэн Харцагыг хачин хүн” хэмээн нэрлэсэн тухай өгүүлнэ. Түүнийг элдвээр оролдон сэтгэл мэдрэлийн эмнэлэг, шүүх цагдаагийн газраар явуулах. хамт олноороо салхи нд гарч амрах нэрийдлээр зугаалга зохион байгуулж, түүнийг архиар шахаж согтоон элдэв хэл аманд оруулсны эцэст нэр хүндийг нь муутгаж, эхнэр нь хүртэл түүнийг ойлгохгүй хүүхдүүдээ авч гэрээсээ явснаар тэр хүнийг ганцаардмал байдалд оруулан сэтгэлийн зовлон эдлүүлж байгааг харуулжээ.

Ангилал: