Сэмбийн Гончигсумлаа

  • 2015 оны 01-р сарын 29 өдөр, 16 цаг 58 минутад нийтэлсэн

Бүтээсэн он:1976

Бүлгийн тоо: 3

Найруулагч: Н.Нямдаваа

Оператор: Д.Баатар

Киноны агуулга

Баримтат энэ кинондл БНМАУ-ын төрийн шангалт, БНМАУ Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Гончигсумлаагийн амьдрал уран бүтээлээс харуулжээ. Манай социолист хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд С.Гончиигсумлаа үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Түүний зохиосон олон сайхан дуунууд дотроос ” Тэгвэл хоёулаа”, ” Чамайгаа үдье” гэдэг дуунууд нь хамгийн сайхан дуунууд билээ. С.Гончмгсумлаагийн уран бүтээлийг ЗХУ болон социалист орнуудад маш өндрөөр үнэлэн үздэг билээ. Эдүгээ Монголын хөгжмийн холбооны даргаар ажиллаж байгаа С.Гончигсумлаа гуайн 60 насны ойгоор нь БНМАУ—ын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одонгоор ЗСБНХУ-ын дээд зөвлөлтийн тэргүүлэгчдийн зарлмгаар улс түмний найрамдлын одонгоор шагнасан явдал манай нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлааг хэрхэн хүндэтгэн байдгийг нотлон харуулж байна.

 

Ангилал: