Түүхэн замнал

1. 1935 он 10 сарын 11 өдөр

Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хороог байгуулж улмаар уг хорооны харьяа кино үйлдвэрийн газрыг байгуулжээ.

 

 Created by Readiris, Copyright IRIS 2007

 

 

 

 

 

 

 

 

 

2.1936 он

  • “1936 оны Майн 1”  1 бүлэг баримтат киног бүтээсэн нь Монгол кино үйлдвэрийн анхны бүтээл болжээ.
  •  “Монголын хүү”  9 бүлэг уран сайхны киног ЗХУ-ын Ленфильм үйлдвэрээс бүтээж Монгол улсад бэлэглэжээ. Улмаар “Монголын хүү” уран сайхны кино АНУ-ын Нью Иорк хотноо гарч тухайн үеийн кино шүүмжлэгч мэргэжилтэнгүүдээс өндөр үнэлгээ авч байсан байна.

3.1938  он 

“Норжмаагийн зам” 2 бүлэгт анхны дуугүй уран сайхны киног бүтээжээ.

4.1939 он

Сайд нарын зөвлөлийн 67 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хорооны харьяанд гэрэл зургийн салбар байгууллаа.

5. 1945 он 12 сарын 01 өдөр

  • Урлагийн хэрэг эрхлэх гарзын 110 дугаар тушаалаар Кино зургийн хороонын даргад үйлдвэрийн даргыг хавсруулж байсныг өөрчилж бие даасан даргатай болгож үйл ажиллагааг өргөжүүлжээ.
  • Зууны манлай Монгол кино ” Цогт тайж” 2 анги 15 бүлэг уран сайхны киног бүтээв.

Created by Readiris, Copyright IRIS 2007

6. 1957 он

Сайд нарын зөвлөлийн 1956 оны 628 дугаар тогтоолыг үндэслэн 1957 оны 1 сарын 11 өдрийн 5 тоот тушаалаар Монгол кино үйлдвэр нэртэй болж 30 жилийн турш ажиллажээ.

7. 1987 он

Соёлын яамны сайдын 1987 оны 1 сарын 7 өдрийн 8 дугаар тушаалаар Монгол кино үйлдвэр, Кино үзвэрийн хэрэг эрхлэх газрыг татан буулгаж Улсын киноны ерөнхий газрыг байгуулав.

8. 1997 он

Засгийн газрын 1997 оны 3 дугаар сарын 19 өдрийн 74 тогтоол

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ) КИНОНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1.Монгол кино компани, Монгол фильм үзвэрийн газар, Баримтат кино студи, Хүүхэд, залуучуудын театр, киноны хүрээлэнгийн дэргэдэх “Хүүхдийн кино студи”-ийг нэгтгэн “Монгол кино” улсын үйлдвэрийн газар байгуулахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт зөвшөөрсүгэй.Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2.Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд гарч байгаа түүхэн тэмдэглэлт үйл явдлыг архивлан хадгалах зорилгоор бүтээж байгаа “Түүхийн хүрд” баримтат кино мэдээ, хүүхдэд зориулан бүтээх уран сайхны болон хүүхэлдэйн киноны зардлыг улсын төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байхыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Сангийн сайд П.Цагаан нарт даалгасугай.