МОНГОЛ КИНО НЭГТГЭЛИЙН ХАМТ ОЛОН БАТСҮМБЭРТ ЗОЧИЛЛОО

  • 2015 оны 10-р сарын 17 өдөр, 15 цаг 59 минутад нийтэлсэн

“Монгол кино” нэгтгэлээс монголд үндэсний  кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд  олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 17-нд Батсүмбэрийн ахмад настны асрамжийн газарт Кино урлагийн дээд сургууль болон монгол кино нэгтгэлийн хамт олон нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Дээрхи арга хэмжээний хүрээнд  Кино урлагийн дээд сургуулийн авьяаслаг оюутнуудын  урлагийн номер болон  “Хүргэн хүү” монголын уран сайхны киног үзүүлж, энэхүү киноны зураглаачаар ажилласан  МУСТА С. Батсүрэнгийн хөрөг нэвтрүүлгийг  толилуулсан юм. Мөн энэ үеэр тус  асрамжийн газарт  монголын шилдэг зохиолууд болон найраглалын 50 гаруй номыг бэлэглэсэн байна.

12165967_111337149225770_8721898_n 12167671_111336269225858_2099575923_n 12170604_111336375892514_1887737746_n mini-2 mini-3 mini-4

Ангилал: Мэдээ, Фото