ЭРДЭНЭТИЙН ЗАЛУУСЫН ЗҮРХЭЭР НААДНА

  • 2014 оны 11-р сарын 13 өдөр, 23 цаг 43 минутад нийтэлсэн

Зүрхээр наадагч” уран сайхны киноныхоо сүүлийн үзвэрийг өнгөрсөн долоо хоногт нийслэлчүүддээ хүргэсэн уран бүтээлчид маань аян замын бэлтгэлээ базааж буй сурагтай. Учир нь, хөдөө орон нутгийн үзэгч фэнүүдээс нь “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээлийг нь шимтэн сонирхох хүсэлт тасралтгүй ирж байгаа тул ийнхүү төлөвлөсөн гэнэ.

Тиймээс авьяаслаг жүжигчид маань энэ удаа Эрдэнэт хотыг зорьж, “Зүрхээр наадагч” уран сайхны киногоо сонирхуулахаар зэхэж яваагаа дуулгалаа. Ирэх арваннэгдүгээр сарын 05-09-нд Эрдэнэт хотын Соёлын ордны дэлгэцнээ амилах “Зүрхээр наадагч” киног үзэхээр сэтгэл нь догдлон суугаа залуус ихэд баяртай байгаа нь дамжиггүй биз ээ. Зүггүйхэн бүсгүйчүүдийн маань адтай тоглолт, авьяас чадвар, гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болж буй энэхүү уран бүтээлээр дамжуулан Эрдэнэтийн залуус зүрхээрээ “наадуулах” цаг тун ойртлоо.

Ангилал: Мэдээ, Фото